УОК санхүүгийн боломжгүй 142 хүнийг хязгаарлалгүй авчрахаар ажиллана

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд ороод буй монголчуудад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Шадар сайд Я.Содбаатарт өнгөрсөн сард гаргасан. Энэ дагуу 300 сая төгрөгийг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргахаар болсон.

Уг шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

300 сая төгрөгийн хөрөнгийг зорилтот бүлэгт, нэн шаардлагатай иргэндээ өгөхөөр ГХЯ, гадаад улсад байгаа Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нэр нь тусгай үүргийн нислэгт орсон ч санхүүгийн боломжгүйн улмаас онгоцны билетээ авч чадаагүй 142 хүн байна. 9 сарын 14-ний өдөр Франкфуртээс ирэх тусгай нислэгт нийтдээ 15 хүний эх орондоо ирэх зардлыг бүрэн болон хэсэгчлэн олгох шийдвэрийг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргахаар болсон.

Өнгөрсөн 4-р сараас эхлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Прагийн нислэгийг оролцуулаад 215 иргэний эх оронд нь ирэх болон тусгаарлах байрны зардлыг гаргуулсан. Цаашдаа ч хамтарч ажиллахаар ярилцаж, өчигдөр дахин 80 хүнд эх оронд нь ирэх болон тусгаарлах байрны зардал олгох болсноо мэдэгдсэн.

УОК-ын шийдвэрээр олон улсын байгууллагатай хамтран бид аль болох 140 хүнээр хязгаарлахгүйгээр олон иргэнд тусламж хүргэхээр ажиллаж байна. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгөд Үндэсний аудитын газар жил бүр аудит хийдэг. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэхтэй холбоотой бүх шаардлагыг хангаж байгаа.

+ There are no comments

Add yours