“Лаура” шуурганд 16 америк иргэн амиа алджээ

Шуурганы хэмжилтийн таван ангиллын шаталбараар дөрөвдүгээр зэрэг гэж үнэлэгдсэн “Лаура” шуурга пүрэв гарагт Мексикийн булангийн Америкийн эргийг  240 км/цагийн хурдтай дайран өнгөрчээ. Энэ үеэр 16 америк иргэн амь үрэгдсэн байна.

Луизиана ба Техас мужид таван хүн мод унах үеэр амь үрэгджээ. Тэдний нэг нь 14 настай охин байв. Арван хүн генератор хэрэглэх үеэр угаартаж нас барсан ба нэг хүн усанд живжээ.

Шуургатай үеэр Луизиана ба Техас мужийн 500 мянга гаруй хүний цахилгаан тасалдахын зэрэгцээ Луизиана мужид 200 мянган хүн ундны усгүй болсон байна. Мөн олон тооны байр сууц эвдэрсэн байна.

+ There are no comments

Add yours