Зээлийн хүүг бууруулах стратегийг баталлаа

УИХ-ын чуулганаар Зээлийн хүүг бууруулах стратегийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Зээлийн хүүгийн стратегийг УИХ-ын ээлжит бус чуулганд оролцсон 58 гишүүнээс 32 нь дэмжиж, 55.2 хувийн саналаар батлагдлаа.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зээлийн хүүг бууруулах стратегийг бодитой хэрэгжүүлэх арга хэмжээг УИХ-ын Намрын чуулганаар оруулж ирэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болголоо.

Тэрбээр “Цаасан дээр үлдэх ёсгүй. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, хадгаламжийн хэмжээг бууруулахгүйгээр яаж татвар ногдуулж болох вэ гэх мэт бодитой ажлуудыг, зээлийн эрсдлийг бууруулах болон дампуурлын тухай хуулиуд оруулж ирэх гэж байгаа. Бодитой ажил болгоно шүү. Намрын чуулганаар оруулж ирэхийг чиглэл болгож байна. Хөрөнгийн биржийг хувьчилна гэсэн яасан бэ” гэлээ.

+ There are no comments

Add yours