“Нэг хот-Нэг стандарт” төслийн шилдэгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2020 оныг  болгон зарласан.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Нэг хот-Нэг  стандарт болзолт уралдааны II улирлын үр дүнг дүгнэх тухай” А/1005 дугаар захирамжаар 2020 оны II улирлын “Тэргүүний хороо”-оор Хан-Уул дүүргийн 3, 15 дугаар хороод, “Хэсгийн ахлагч нарын тэргүүний баг” -аар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо тус тус шалгарч 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Сургалт судалгааны төв, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Хүний хөгжил судалгаа, сургалтын төв” ТББ-тай хамтарч “Нэг хот-Нэг стандарт болзолт уралдааны эхний хагас жилийн үр дүн, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг хороодын албан хаагч нарыг оролцуулан зохион байгууллаа.


+ There are no comments

Add yours