Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Баян” тавдугаар багийн нутаг Андаагийн дэнж гэх газарт иргэд гар аргаар ашигт малтмал олборлож байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоосон гэж Экологийнцагдаагийн албанаас мэдээллээ.
Экологийн цагдаагийн албанаас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулж 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 үе шаттайгаар төлөвлөн зохион байгуулж буй.
Үүний хүрээнд Дорнод аймгийн Баяндун сумын нэгдүгээр баг Дөч гол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” ХХК-иар 4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэжээ.
Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р багт байрлах “Могойн гол” ХХК-ийн нүүрсний уурхайг шалгаж, 5 га газарт биологийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна. Тус аймгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчид Цагаан-Уул сумын 5-р баг Хужиртын гол гэх газар хайрга зөөдөг “Төв төгөл” ХХК болон “Агар Тэс-Эрдэнэ” ХХК-ийн 3 га газарт тeхникийн нөхөн сэргээлт хийлгэсэн аж.
Нөхөөн сэргээлт гэдэг нь эвдэрсэн газрын аж ахуйн үнэ цэнэ, бүтээмжийг сэргээх, хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээ юм. Үүнд техникийн болон биологийн гэсэн хоёр үе шат бий.
Техникийн нөхөн сэргээлт нь эвдэрсэн газрыг цаашид аж ахуйн тодорхой зориулалтаар ашиглах зорилгоор хэлбэршүүлэн засч, тохижуулан бэлтгэх ажлын шат бол биологийн нөхөн сэргээлт нь эвдэрсэн газрын үржил шимт чанарыг сэргээхэд чиглэсэн агротехник болон фитомелиорацийн арга ажиллагааг иж бүрэн хамарсан шат юм.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...