Р.Самдандовж: Миний хамгийн том гангараа бол 64 угалзтай монгол гутал

Монгол Улсын гавьяат эдийн засагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Цогт- Очирын Лоохууз агсны талаар Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Равдан зангийн Самдандовжтой ярилцлаа. Довж дарга Лоохууз гуай хоёр Говь-Алтай аймгийн Чандмань сумын, нэг нутаг усны хүмүүс юм.

-Лоохууз гуайг та хэзээнээс мэдэх вэ. Яг хаанаас гаралтай ямар хүн бэ?

-Бид унасан газар, угаасан ус нэг. Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүмүүс. Лоохууз гуайг би дунд сургуульд байхаасаа мэднэ. 1964 оны үед сониныхон Лоохууз хэлмэгдсэн гэж бичээд, манай нутгийнхан болохоор тэгэх ёсгүй, тийм хүн биш, ямар хачин юм болов гээд л гайхаж ярьцгаадаг байсан. Тухайн үед Лоохууз гуайг хүн болгон мэддэг, магтдаг, аав ээжийг нь удам судраар нь сайшааж ярьдаг байлаа. Тэдний хүүхэд тийм санаа гаргах учиргүй гэнэ. Лоохууз гуайн аав нь Цогт-Очир гэж мундаг уран дархан, арьс шир элддэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, шулуун шударга зантай хөгшин байсан гэдэг. Манай нутгийнхан “тийм хүний хүүхэд яавч нам төрийн эсрэг зан гаргах ёсгүй гэдэг байсан. Мөн Лоохуузын буруу биш, зөв зүйлийг, үнэнийг ярьсан гэж өмгөөлөх хүмүүс ч их байлаа. Бас удирдлагуудад таалагдаагүй байх гэдэг байв. Гэхдээ эрхбиш нам засаг голыг нь олж л байгаа байлгүй дээ юу гэж л учир зүггүй хэлмэгдүүлэв гэх хүн ч байлаа. Хөдөөгийн хүмүүс хамгийн үүрүүнд удмыг нь хардаг учраас Лоохууз гуайд итгэдэг байсан. Ийм яриа гарахад би хүүхэд байсан болохоор ихэд сонирхож сонсдог байлаа. Үеийнхээ хүүхдүүдтэй энэ тухай их ярилцана. Тэрнээс хойш Лоохууз гуай 25 жил жинхэнэ ёсоор хэлмэгдэлтийн хар шуурганд өртлөө шүү дээ.

-Мөн нутаг заагдаж маш олон жил болсон байдаг?

-Нутаг заагдах бол юу ч биш. Өвөрхангайд нутаг заагдсан, дараа нь  Хөвсгөл гэх мэт олон газар заагдсан. Угаас хатан зоригтой, гарын дүйтэй, гүйлгээ ухаантай хүн байсан болохоор өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэл, оюун ухаанаараа өчүүхэн бор гэрээ үйлдвэрлэл болгочихжээ. Складанд байсан ямар ч хэрэггүй болсон таван төгрөгийн үнэтэй хурганы арьсыг илдэж 15 төгрөгөөр зардаг байсан юм. Тэгээд л мөнгөн аяга, эмээл хазаар, монгол гутал гэх мэт түм буман юм хийсэн хүн шүү дээ. Сүүлд нь тэтгэвэртээ гарчихаад ч сайхан гутал хийдэг байсан. Би өөрийх нь хийцийн 64 угалзтай монгол гутал хийлгэж өмссөн юм. Одоо хүртэл надад бий. Миний хамгийн том гангараа. Маш нарийн хийцтэй гутал. Мөн би сайхан гөлөм хийлгэсэн. Гараараа ширж урлаж хийсэн гайхамшигтай сайхан гөлөмийг одоо хүртэл тохож байдаг. Зөвхөн надад л хийж өгсөн зүйл нь ийм байна. Лоохууз гуайгаар хийлгэсэн 80 гаруй ээмэг бөгж гээд яривал түмэн газар түгсэн байдаг. Шоронд байхдаа хүртэл ган халбага сэрээг ашиглаад төрөл бүрийн бүтээл хийдэг байсан юм билээ. Дархан хүн, бурхан ухаантай гэгчээр. Тэгээд л хоригдлуудад дурсгаад л “май энийг эхнэртээ өг” гэх мэтчилэн шоронд ч гэсэн халгиж цалгиж явсан, тийм л амьдралтай хүн.

-Лоохууз гуай ах дүү хэдүүлээ юм бэ?

-Ах дүү тавуулаа юм билээ. Дээрээ хоёр эгч, нэг ахтай, доороо нэг охин дүүтэй. Хоёр эгч нь малчин болсон. Аав Цогт- очирыг нь 1932 онд Дотоод яам баривчилж, Одоогийн Завхан аймгийн “Улиастайн шоронд” хорьж байсан тухай Лоохууз гуай ярьсан байдаг. Лоохууз гуайн ах дүү нар бүгд л нэр төртэй хүмүүс. Жишээлбэл, нэг ойрын хамаатан нь Сангийн яамны орлогч сайд хийж байсан Тангад гэж хүн. Холын хамаатнаас гэвэл БНМАУ-ын хөнгөн хүнсний аж үйлвэрийн яамны нэгдүгээр орлогч сайд хийж байсан Балган гэж мундаг хүн+байна.Манайхтай мөн хамаатан болдог хүн байгаа юм. Тэднийхэн ерөнхийдөө л гүйлгээ ухаан сайтай хүмүүс.

-Ер нь ямар онцлог зан чанартай хүн байв?

-Лоохууз гуай “Ойр гишгэж, хол харж явъя” гэж том ном бичсэн. Тэндээс харахад үнэхээр амьдралын зорилгыг томоор харж томоор сэтгэдэг хүн байсан нь мэдэгддэг. Монгол Улсын ирээдүйн зорилго, эдийн засгийн потенциаль хөгжил зэргийг томоор харж байсан. Нийгмийг ганцхан өнцгөөс хардаг, бусдаас хараат байж болохгүй. Урд хөрштэйгөө ч бусад орнуудтай ч ижилхэн харьцаж ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татъя. Энэ малчид чинь өнөе цагийн монголчуудын хэмжээнд харахад арай ядуу зүдүү байна. Монголчуудын амьдралыг өөд татах боломж бололцоо бий гэж. Сангийн аж ахуйг удирдах газрын даргыг хийж байхдаа санал бодлоо хэрэгжүүлэхийн төлөө шаргуу тэмцэж байсан. Тэнд сангийн аж ахуйг маш олноор байгуулж, газар тариалан эрхлэх ажлуудыг эхлүүлж, тэр ч байтугай зээрийн аж ахуй, бугын аж ахуй, гахайн аж ахуй гээд Монголд огт байгаагүй аж ахуйнуудыг шинээр бий болгож байсан. Энэ чинь цоо шинэ үзэгдэл байхгүй юу.Тэгэхээр энэ хүн үнэхээр хол харж сэтгэдэг байсан. Түүнийг хэлмэгдсэний бас нэг том шалтгаан гэвэл Монгол орны ирээдүйн хөгжлийг их томоор харж, ганц орноос хамааралтай байж болохгүй ээ гэдгийг хэлсэнд байгаа юм.

-Дотоод сэтгэл, үзэл бодол нь маш тууштай, хүчтэй хүн байв уу?

-Лоохууз гуайтай нэг нутаг гээд би олон жил хамт явсан. Тэр хүний 1964 оны хэлмэгдэж байсан үеийн үзэл бодол нь насан туршдаа хэзээ ч өөрчлегдөөгүй.

Мэдээж мань хүн ардчилал гарч ирэхэд хамгийн түрүүнд уухайлан дэмжиж байсан. Ардын Их хурлын орлогч дарга ч хийж байлаа. Гэхдээ ардчиллын тодорхой үе шатуудад алдаа их гарсан. Ардчиллын тэр алдаануудыг ил тод хурцаар шүүмжилдэг байсан юм. Мань хүний тухай нэг тодорхойлолт хэл гэвэл “Засагт хааны хөх харчууд” гэж хэлнэ. Засагт хааны хөх харчууд гэдэг бол ерөнхийдөө өнгө зүсээр нь дуудсан нэр биш. Эрдэм оюун, хүн чанар, шулуун шударга байдал зэргийг нь нэгтгэж “засагт хааны хөр харчуул” гэх хэлц үг гарсан байдаг юм, Эрдэм оюунтай байх, шударга байх, хүнлэг байх, сэргэлэн цовоо байх ч орно. Энэ бүгдийг жинхэнэ утгаар нь өөрийнхөө биед цогцлоосон хүн бол Лоохууз гуай юм гэж би боддог. Ямар ч юманд алсын хараатай байдаг. Алсын харааныхаа төлөө зөв тодорхойлолт тавьж, тэрнийхээ төлөө тууштай, замд таарсан хэнтэй ч сөргөлдөх үедээ сөргөлдөнө, ярих үедээ ярина. Зарим хүмүүс дэндүү их үнэнийг шууд хэлэхэд дургүй байдаг. Тийм шударга болохоор нь мань хүнд дургүй хүмүүс олон ч байсан байх. Гэхдээ Монголын ард түмэн, бүхэл бү- тэн залуу үед үлгэр дуурайлал үзүүлсэн хүн. Тийм хэцүү хаалттай нийгэмд тийм эр зо- ригтойгоор нийгмийн булайг ил гаргажтавьж, тухайн үеийн эрх баригчидтай шууд сөргөлдөж гарч ирсэн. Золбоотой үнэнийг хэлэх хүн түүнээс өөр байхгүй. Монголын тал нь бүхэл бүтэн нэг үе энэ хүний хэлсэн, ярьсан, амьдарсан амьдралыг дуурайлал болгодог гэж надтай уулзаж ярилцсан залуучууд хэлдэг байсан. Энэ хүн бол Монголын бахархал болсон хүн. Залуу үеийг зөв тэмүүлэлтэй, нийгэм ардчилал шударга ёсны төлөө үнэний төлөө явдаг, улс орныхоо хөгжпийн төлөө амь биеэ хайрлахгүй тэмцдэг иргэдийг бие болгохын төлөө үлгэр дуурайлал үзүүлсэн хүн гэж бодож байгаа. Уулзаад ярихад сэтгэл сэргээд явчихдаг нэг хүн байдаг шүү дээ. Яриаг нь сонсох тусам улам зориг зүрх ороод л. Лоохууз гуай бол яг тийм. Ярилцаад хичнээн удаан сууна, төчнөөн олон гоё юм ярина. Их сайхан яралзтал инээгээд л ярина. Бид хэд 93 настай байхад нь тийм урт яриа өрнүүлж олон цагаар сууж байсан. Тэгэхэд бидэнтэй ерөөсөө л залуу хүний эрч хүчээр ярьсан.

“Монгол тулгатны зуун эрхэм”-ээр ярьсан яриаг нь харахад, үзэл бодолдоо үнэхээр үнэнч, ямар агуу шударга, тэр хөтлөгчид ч гайхаж байсан шүү дээ. ‘Т а одоо ерэн хэдэн насандаа цэл залуу эрч хүчтэй, бүх юмаа санаад биднээс илүү сэтгээд яриад сууж байгаа чинь яасан сайхан юм бэ” гэж. Тэгэхээр мань хүн бас хариулж байсан “Хүн ер нь амьдралдаа тодорхой зорилго тавиад тэрнийхээ төлөө тэмцэж амьдрах ёстой. Тэгээд тэмцэл байхад монгол хүн юунд ч хүрнэ. Монгол хүнд чадахгүй, бүтэхгүй юм байхгүй” гэж ярьсан. Тэрээр монгол хүний ухаан бодол оюун санаанд бүрэн итгэдэг, монгол хүний эр зоригийг биширдэг. Монгол хүн эрт. орой хэзээ нэгэн цагт дэлхийн дээвэр дээр дэлдийтэл зогсоно доо. Аль ч талаараа монгол жижигдэхгүй, дэлхийн хэмжээний үндэстэн шүү гэдэгт 100 хувь итгэдэг хүн байсан.

Гэрийн аж ахуйгаар айлууд бүх зүйлээ хийчихдэг байх ёстой гэж байсан. Манайхан бол дэндүү том юм мөрөөдөөд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хүн өөр өөрсдийнхөө чадах зүйлээ хийгээд, арьсаа илдээд, уран дарханаа хийгээд эсвэл дээл оёоод өрх гэр болгон үйлдвэрлэгч болчих юм бол манай монголчууд хэнээс ч

-Та хоёр хамгийн сүүлд хэзээ тухтай уулзаж, ярилцсан бэ?

-Хамгийн сүүлд тухтай уулзсан нь хоёр жилийн өмнө манай Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамгийн шилдэг хүнийг тодорхойлж, “Алтайн бахархал” гэдэг өргөмжлөл олгосон. Тэрний нэг нь Харумафүжи Бямбадорж аварга,  нөгөөдөх нь манай Лоохууз ах байсан. Тэгээд Лоохууз гуайг өндөр настай хүн учраас нутгийн зөвлөлийн төлөөлөгчтэй хамт би гэрт нь очиж шагналыг нь гардуулж өгөөд удаан ярилцаж суусан. Тэр хамгийн тухтай уулзсан сүүлийн уулзалт байжээ. Тэнд хамгийн чухал зүйлүүдийг бид ярьсан. Лоохууз гуай надад хандаж “За чи бол айлын ганц хүү. Энэ амьдралдаа нэг л зангаараа яв гэж аав чинь чамд захидаг байсныг би санаж байна. Миний хүү аавынхаа захиасыг сайн биелүүлж байгаарай. Хүн бол нэг л зангаараа энэ хорвоог туулж амьдрах ёстой. Энэ нэг зангийн цаана эх орноо гэсэн халуун сэтгэл байх ёстой юм шүү. Яагаад гэвэл чиний аав, ээж бол чамд хамгийн эрхэм хүн мөн боловч, аав ээжийн чинь хамгийн эрхэм хүн өвөө эмээ чинь мөн. Гэвч үнэн хэрэгтээ эрхэмийн эрхэм зүйл бол газар шороо юм. Хүнийг өөрийг нь бий болгодог аав ээжээс чинь илүү ачтан бол эх орон, газар шороо чинь юм шүү” гэж хэлсэн. Мөн өнөө цагийн байдлын талаар ялангуяа гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар зөндөө юм ярьж байсан. “Манайх бол ийм цөөхөн хүн амтай ийм их газар нутаг, их баялагтай. Удирдлага зөв байвал нүд ирмэх зуур л монгол улс дэлхийн нүдийг бүлтийтэл хөгжилд хүрнэ. Даан ч өнөөгийн удирдлагууд дэндүү арчаагүй байна”. Эрх барьж байгаа нам, ардчилсан нам аль алийг нь хурц шүүмжилж, боловсон хүчний бодпогын тал дээр их алдаатай зүйл хийж байна гэж ярьж байсан. Бүх ярианы гол улаан шугам нь бол эх орон, эх орноо хөгжүүлэх ард түмнээ сайхан амьдралтай болгох. Ард түмнээ сайхан амьдралтай болгоход хүн болгон өөрсдөө чармайж ажиллана. Өрх болгон өөрсдөө үйлдвэрлэгч. Гэрийн аж ахуйгаар айлууд бүх зүйлээ хийчихдэг байх ёстой гэж байсан. Манайхан бол дэндүу том юм мөрөөдөөд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хүн өөр өөрсдийнхөө чадах зүйлээ хийгээд, арьсаа илдээд, уран дарханаа хийгээд эсвэл дээл оёоод өрх гэр болгон үйлдвэрлэгч болчих юм бол манай монголчууд хэнээс ч гуйхгүй сайхан амьдрах юм. Гэх мэтчилэн амьдралын алт шиг сургаалийг их ярьдаг хүн байсан даа

-Хэнтэйгээ амьдарч байсан юм бол. Хүүхдүүд нь ямар хүмүүс байдаг юм бэ?

-Хэлмэгдэгчийн үр хүүхдүүдийг сургуульд явуулдаггүй, хүссэн сургуульд нь сургадаггүй, гадаадад явуулдаггүй байлаа. Лоохууз гуай эхнэрээсээ хүр- тэл албан ёсоор гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаад, хүүхдүүдээ эхнэрийнхээ нэр дээр болгоод, хамтдаа гэр бүлээрээ сууж зургаа авахуулаад, салчихлаа гэж мэдэгдэж байсан. Тийм эрх чөлөөгүй амьдруулсан гэсэн үг. Төр энэ хүнийгхэлмэгдүүлж. Гэхдээ хүүхдүүд нь өөрийнхөө чадлаараа л дээд сургууль төгсөөд тухайн салбаруудцаа тэргүүлэгчид нь байсан. Одоо нэг хүү нь аавынхаа дархан ухааныг өвлөсөн мундаг залуу байна. Анагаахын их сургуулийн доктор, профессор, эрүүл амьдрах тухай, энерги эрчим хүчний тухай маш олон ном бичсэн Даваахүү гэж доктор бий. Тэр нь мөн эгчийнх нь хүүхэд.

-Зарим хүмүүс манай улс энэ байдлаараа байх юм бол сүйрнэ гэдэг. Энэхүү хөгжиж буй хэрнээ ээдрээтэй улсын байдлыг Лоохууз гуай юу гэж тодорхойлж байв?

-Монголчууд хүн амынхаа тооноос давсан гар утас бариад байна. Манайхан 1Т-гаараа дэлхийн олон улсыг тэргүүлж байна. Айл болгон машинтай байсан бол одоо чинь хүн болгон машинтай болох гээд байна шүү дээ. Ийм юмыг чинь бид нар социализмын үед төсөөлөө ч үгүй байсан. Гэтэл ийм болчихоод байхад доош нь чихдэг, өөрсдөө юу ч хийгээгүй бэлэн юм аваад идчих гэж оролддог, улсын юмнаас хулгайлах гэж оролддог амьдрал одоо Монголд бүр газар авах шинжтэй гэж би бодож байна.

Би залуудаа амралтаараа очиход мань хүн нутаг заагдаад Чандманьд байсан. Тэгэхэд мань хүн манай суманд гадаад хэл дээрх сонин сэтгүүл захиалж уншдаг бараг ганцхан хүн байлаа. Зөвлөлтийн том том хэвлэлүүдийг уншдаг. Тэгээд намайг олон улсын байгууллагад ажиллаж байгаа гэхэд “за дүү сайн байна. Монгол хүн бол хаана ч очсон газардахгүй тэр дундаа Алтай хайрхан оюунлаг хүмүүсийн төрдөг газар. Чи энэ олон улсын байгууллагад ажиллаж байгаа юм чинь гадаад яамны сайд хийх байлгүйдээ” гэж хэлж байсан юм. Тэр нь болохоор монгол хүний оюун ухаанд л маш их итгэдэг. Жаахан сурах эрмэлзэлтэй байвал явчихна гэж боддог, итгэдэг байсантай нь холбоотой. Тийм л бодлын үүднээс надад тэгэж хандаж байсан. Японд Лоохууз гуайг лекц уншихад тэр олон хүнээс нэг ч хүн ханиалгалгүй чих тавин сонсож байсан. Японд ч бас л их алдартай хүн шүү дээ.

-Оюун санаа нь залуугаараа сэргэлэн цовоо байхын нууц нь их уншдагт байсан байх аа?

-Миний л мэдэхийн хоёр гурван номыг чинь мань хүн ерэн хэдэн насны өндөрлөг дээр л бичсэн шүү дээ. Эрүүл байх, эрүүл зөв хооллолт алхаа гишгээ гэх мэтчилэн олон зүйлээс шалтгаална.

Гэхдээ тэр бол механик ойлголт. Оюун санаагаараа хүн өөрөө, өөрийгөө чиглүүлээд аваад явахаараа л эрүүл байдаг. Хүн өөрийгөө эрүүл байлгана гэдэг оюун санааны хувьд л эхлээд эрүүл байх ёстой. Ингээд л хүнийг хараагаад л өширхөөд явж байгаа хүн чинь дан хар энерги татаад ямар олигтай байхав. Монгол Улс дэлхийн дээвэр дээр гарна мандана гэсэн өөдрөг бодолтой хүн чинь яаж өвдөх юм бэ. Өдөр болгон гоё юм ярина, залуу хүнд юм зааж өгнө. Муу байгаа хүмүүсийг шууд шүүмжилнэ. Тэгээд шүүмжилж хэлснээрээ бахархана. Тэр сайд тэгж хэлээд, би тэгэхэд нь тэгж хэлээд, би утсаар тэгж хэлээд гээд л. Шударга үг хэлснийхээ төлөө кайф авч байдаг хүн. Гэтэл манай ихэнх хүмүүс том сайд дарга нарт шүүмж хэлчих зориг зүрхгүй. Харин мань хүн бол улам тэрэндээ асаж дүрэлздэг байхгүй юу. Хүнийг шүүмжлээд асаж дүрэлздэг хүн ховорхон шүү дээ. Хүнийг магтчихаад бялдуучилж, бахархаж явдаг хүн одоо олон болсон.

Аугаа их Лоохууз гуайн сэтгэлгээ нь тийм мундаг учраас түүний оюун санаанд хөгшрөх тухай ойлголт байгаагүй. Төрийн түшээ, түмний манлай, сайд хийж мандан бадарч явсан нутгийн сайхан ах маань ганцхан өдрийн дотор Төрийн эсэргүү түмний заналт дайсан болон хувирсан эмгэнэлт хувь заяаны гэрч нь ийнхүү та бид нар болж байна. Ид хийж бүтээх залуу халуун насаа 25 жил шорон орон, цөллөгт өнгөрөөсөн боловч далавчаа хугалаагүй даль жигүүрээ цуцаагүй Алтайн хүрэн бүргэд, нэрт дархан аавынхаа ширээсэн ган шиг л амьдарсан домогт эр, түмний манлайлал, ардчиллын түүчээ, залуу үеийн үлгэр, шинэ нийгмийн үзэгдэл байлаа.

Лоохууз ах маань Говь- Алтайн Чандмань сумын сургуулийн анхны сурагч, лектор, орчуулагч, соён гэгээрүүлэгч, төрийн сайд, эрдэмтэн судпаачаас малчин, мужаан, оёдолчин, дархан, ногоочин, жолооч, худалдаачин, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнесмэн, улстөрч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, шинэ Үндсэн хууль батлалцаж мутраараа тамгалсан орлогч дарга зэрэг дэндүү олон бас гавьяатай эрхэм сайн үйлсийн эзэн сууж байсан, амьд домог, алдар хүндийн эзэн, эрийн хуйх, Засагт ханы жинхэнэ хөх хар хүн, халуун эх оронч сайхан эр хүн явлаа.

Гайхамшиг гэж энэ л байх. Хамгийн сүүлд Говь-Алтайн нутгийн зөвлөлийн дээд шагналыг гэрт нь хүндэтгэн очиж гардуулж өгөхдөө шавайгаа ханатал сайхан ярилцаж үг сургаалийг нь сонсож 90 хол гарсан насандаа ухаан цэлмэг, үг яриа цэгцтэй, Монгол сайхан эх орныхоо хөгжил дэвшлийг бүрэн бүтэн, тод тоомруун харж байгааг нь гайхан харж, бишрэн шүтэж билээ. Их хүмүүн ихээрээ оршин байдаг юм билээ.

+ There are no comments

Add yours