Тээврийн цагдаагийн алба хаагчдад орон сууцны батламж гардууллаа

Дэлхий нийтээр тархаад буй коронавирус “Ковид-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн хүрээнд түрээсийн орон сууц өмчлөх “БАТЛАМЖ”-ийг гардуулах арга хэмжээ /2020.07.03/ Тээврийн цагдаагийн албаны төв байранд зохион байгуулагдлаа.

Энэхүү түрээсийн орон сууц өмчлөх “Батламж”-ийг тус албаны 25 алба хаагчдад гардуулав. Мөн арга хэмжээний үеэр ХЗДХЯ-ны шагнал “Цагдаагийн алдар” тэмдэгээр 4 алба хаагч, “Хүндэт жуух” бичгээр 2 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч нартаа ажлын амжилт хүсэн ерөөе.

+ There are no comments

Add yours