Говь-Алтай аймгийн Бугат суманд долоодугаар сарын 7-ны 05:23:01 цагт 4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 143 км-ийн зайд газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээллээ. Өмнө нь зургаадугаар сарын 30-ны өдөр 08:20:21 цагт тус сумаас баруун урд зүгт 126 км-ийн зайд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

2020 он гарсаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Жаргалан, Бигэр, Тонхил, Бугат суманд 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт удаа дараа бүртгэгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post СӨҮЛ-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 258 иргэн эх орондоо ирлээ
Next post Энэ жил улсын хэмжээнд 196 хүүхэд ЭЕШ-д 800 оноо авчээ