Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-нд улс даяар амжилттай зохион байгуулагдаж дууссан.
Энэ жилийн шалгуулагчдын хувьд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирусийн халдвараас улбаалан онцгой жил байсан бөгөөд энэ сарын 6-нд шалгалтын жагсаалт, дүн нийтэд зарлагдаад байна.
Үүнээс харвал, 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 196 хүүхэд 800 оноо авжээ.
Тодруулбал, орос хэлний хичээл дээр энэ жил хамгийн их буюу 67 хүүхэд 800 оноо авсан бөгөөд тэдний 84 хувь нь Улаанбаатараас шалгалт өгчээ. Харин Монгол Улсын түүхийн хичээл дээр хамгийн бага буюу хоёр хүүхэд 800 оноо авсан ба мөн л Улаанбаатар хотоос шалгалт өгсөн сурагчид байна.
2019 оны тухайд улсын хэмжээнд хамгийн өндөр дүн буюу 800 оноо авсан нийт 111 шалгуулагч байсан юм.
Хүснэгт 1. Хичээл тус бүрээр нь ангилан харвал,
| № | хичээлийн нэрс | 800 авсан хүүхэд | Аймгаар харвал |
| 1 | Монгол Улсын түүх | 2 | /Улаанбаатар2/ |
| 2 | Физик | 11 | /Улаанбаатар-6, Орхон -1, Дархан-Уул-2, Багануур-1/ |
| 3 | Хими | 7 | Улаанбаатар-3, Хөвсгөл-2, Өвөрхангай-1, Увс-1/ |
| 4 | Газарзүй | 1 | /Хэнтий-1/ |
| 5 | Орос хэл | 67 | /Улаанбаатар- 56, Орхон -7, Булган-1, Баян-өлгий-1, Хөвсгөл-1, Хэнтий-1/ |
| 6 | Англи хэл | 27 | /Уб-23, Өвөрхангай-3, Орхон -1/ |
| 7 | Биологи | 6 | /Уб-2, Хөвсгөл-2, Багануур-1, Өвөрхангай-1/ |
| 8 | Математик | 27 | /Архангай 3, Булган 1, Дархан-2, Завхан 1, Өвөрхангай 1, төв аймаг 1, Увс 1, Улаанбаатар 14, Хөвсгөл 3/ |
| 9 | Монгол хэл | 22 | /Улаанбаатар-6, Баянхонгор-1, Дундговь-2, Орхон-1, Сүхбаатар-3, Сэлэнгэ-1, төв аймаг- 1, Хөвсгөл-4, Хэнтий-2, Ховд-1/ |
| 10 | Нийгмийн судлал | 26 | /Архангай-3, Багануур-1 Баянхонгор-1, Булган-2, Дархан-Уул-1, Дорнод-1, Завхан-1, Өвөрхангай-2, Улаанбаатар-10, ховд-2, Хэнтий-2/ |
Түүнчлэн Улаанбаатар хотоос хамгийн их буюу 121 хүүхэд 800 оноо авч улсын хэмжээнд тэргүүлсэн бол Хөвсгөл аймгаас 13 хүүхэд, Орхон аймгаас 10 хүүхэд 800 оноо авч удаалжээ.
Хүснэгт 2. 800 оноо авсан хүүхдүүдийг аймгуудаар нь ангилан харвал,
| № | Аймгийн нэрс | 800 авсан хүүхдийн тоо |
| 1 | Улаанбаатар | 121 |
| 2 | Хөвсгөл | 13 |
| 3 | Орхон | 10 |
| 4 | Өвөрхангай | 8 |
| 5 | Архангай | 6 |
| 6 | Хэнтий | 6 |
| 7 | Дархан-Уул | 5 |
| 8 | Булган | 4 |
| 9 | Багануур дүүрэг | 3 |
| 10 | Сүхбаатар | 3 |
| 11 | Ховд | 3 |
| 12 | Баянхонгор | 2 |
| 13 | Дундговь аймаг | 2 |
| 14 | Завхан | 2 |
| 15 | Төв аймаг | 2 |
| 16 | Увс | 2 |
| 17 | Баян-өлгий | 1 |
| 18 | Дорнод | 1 |
| 19 | Сэлэнгэ | 1 |
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
