Хятадын Мин улсын (1368-1644) үед бүтээгдсэн толь бичгийн маш ховорт тооцогддог хоёр ботийг Мягмар гарагт Парис хотод болсон дуудлага худалдааны үеэр анх төсөөлж байснаас 1,000 дахин өндөр үнээр буюу 8 сая еврогоор заржээ.
Юнлө Дадян гэгддэг нэвтэрхий толь бичгийг 1402-1424 онуудад төр барьж байсан Мин улсын гурав дахь хаан Юнлөгийн зарлигаар бүтээсэн юм.
1404-өөс 1408 онд толь бичгийг бүтээхэд 2,000 гаруй эрдэмтэн оролцсон гэдэг. Эх хувь нь 22,877 бүлэгтэй байсан Юнлө Дадян нь дэлхийн түүхэнд бүтээгдсэн хамгийн том толь бичиг юм.
Анхны эх нь олон удаагийн дайн самуун, хулгай дээрэм, гал түймэрт өртөж устсан гэгддэг. Харин 1562 онд Мин улсын 11 дэх хаан Жяжинь хоёр хувь хуулбарлуулсны ердөө 400 боть өнөөдрийг хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн байна. Энэ нь нийт толь бичгийн агуулгын 4 орчим хувь болдог.
Сая зарагдсан хоёр боть нь анхны эхээс буулгасан хуулбар ажээ.
Британийн номын санд толь бичгийн хуулбарын 24 боть буюу 49 бүлэг хадгалагддаг.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид дээрх ботиудыг 5,000-8,000 еврогийн үнэ хүрнэ гэж тооцоолж байсан ч нэрээ нууцалсан хүн 8 сая еврогоор худалдаж авжээ.
Эх сурвалж: CNN
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...