СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудас, санал тоолох “New Image Cast” төхөөрөмжийг 21 аймгийн Сонгуулийн хороонд маргааш буюу энэ сарын 16-нд хүлээлгэн өгч дуусна.

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг энэ сарын 11-нээс эхлэн аймгуудад хуваарилаж эхэлсэн бөгөөд одоогоор 12 тойргийн материалыг хүлээлгэн өгөөд байна.

Аймгийн сонгуулийн хороод энэ сарын 20-ны өдрөөс өмнө сонгуулийн хороодод хүргүүлсэн байх юм. Саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таван богд менежмент” компани хэвлэсэн бөгөөд битүүмжлэх, төхөөрөмжийг баталгаажуулах ажлыг сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслийн ажиглагчид хянаж байна. Мөн хөндлөнгийн хянагчаар “МИДАС” ТББ ажиллаж байгаа юм.

Дашрамд дурдахад, саналын хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлдэг нийт сонгогчдын 5 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцтэй хэвлүүлдэг. Энэ удаад сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 132 мянга 239 сонгогч бүртгэгдсэн байна. Харин санал тоолох “New Image Cast” төхөөрөмжийг Монгол Улс 2012 оноос хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, ерөнхийлөгчийн хоёр сонгуулийн саналыг тоолоход ашигласан юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.