Хоёрхон хоногтой нярай коронавирусын халдвар авч нас баржээ

Өмнөд Африк улсад хоёрхон хоногтой нярай коронавирусын халдвар авч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Ингэснээр энэхүү нярай нь уг өвчний улмаас эндэж буй дэлхийн хамгийн балчир иргэн болж байна.

Эрүүл мэндийн яамны ажилтнуудын хэлж буйгаар нярайн ээжид халдварын шинжилгээ хийхэд эерэг хариутай гарсан бөгөөд эхээс хүүхдэд вирус халдварласан гэж үзжээ.

Мөн тэрбээр дутуу төрж амьсгалын асуудал үүссэн тул эмч нар нярайд уушги дэмжигч амьсгалын аппарат зүүхээс өөр сонголтгүй болсон гэдгийг тайлбарлаж байсан юм.

Одоогоор эхийн сэтгэл санааг тайвшруулахаар мэргэжилтнүүд хичээн ажиллаж байгаа бөгөөд ийм явдал ахин бүү давтагдаасай хэмээн залбирч буй ажээ.

Уг нярайгаас өмнө буюу 5-р сарын 5-нд Англи улсад гуравхан хоногтой хүүхэд уг өвчнөөр амьсгал хурааж байжээ.

+ There are no comments

Add yours