Богд хаан уулын дархан цаазат газарт 10 халиун бугыг нутагшуулаад байна

Хустайн байгалийн цогцолборт газраас дархан цаазат Богд ууланд нэн ховрдоод байгаа халиун бугыг шилжүүлэн нутагшуулж байна. Энэ тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Энэхүү үйл ажиллагааг халиун бугын тоо толгойг өсгөх, цус сэлбэх, үржил өсөлтийг олон янз байдлаар баяжуулах зорилгоор Хустайн байгалийн цогцолборт газар, Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, хамгаалалтын захиргаа болон ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эмч нар хамтран зохион байгуулжээ. Энэ удаа халиун бугыг Богд ууланд нутагшуулахаар тээвэрлэхдээ зориулалтын нойрсуулагчаар унтуулан уулнаас барьж, сорьц, дээж аван, чихний тэмдэг зүүж, аюулгүй сулласан байна.

Богд хаан уулын дархан цаазат газарт 10 халиун бугыг нутагшуулаад байна

Манай улсад халиун бугын тоо 1980 онд 130 мянгад хүрч байсан бол 1990 оноос хойш эрчимтэй цөөрч нэн ховор амьтны жагсаалтад орсон юм. Мөн монгол адууны хамгийн ойрын төрөл тахийг сэргээн нутагшуулахаар Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад авч, 30 орчим жил үр дүнтэй хамгаалснаар мөхлийн ирмэгт ирээд байсан халиун бугын тоо толгой өсөж, нэмэгдсээр байна.

 Одоо Хустайн нуруунд 1200 халиун буга нутагшиж байна.  

 

 

+ There are no comments

Add yours