“СOVID-19”вирусээр нийт 3.5 сая хүн халдварлажээ

Шинэ төрлийн коронавируст цар тахалд хамгийн их өртөөд байсан Франц, Итали, Испани улсуудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын оргил үеэс хойших хамгийн бага нас баралт бүртгэгджээ. Тодруулбал, Францад 135 хүн, Испанид 164 хүн, Италид 174 хүн нас барсан байна.

Франц улс энэ сарын 11-нд хөл хорионы дэглэмийг цуцалж, сургуулиудыг нээхээр төлөвлөж байна. Мөн зайлшгүй шалтгаанаа бичиг баримтаар нотолсон иргэдийг гэрээсээ 100 километр дотор аялахыг зөвшөөрөх тухай, зарим үйлчилгээний байгууллагуудыг нээхээр ажиллаж байна.

Харин ОХУ-д байдал хүндэрсээр байгаа ба хоногт 10 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ нас баралтын түвшин бусад улс орнуудтай харьцуулахад бага хэвээр байна. Тус улсад нийт халдвар авсан хүний тоо 134,687 болсон бол нэмж 58 хүн нас барснаар нас барагсдын тоо 1,280 болжээ.

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 80,889 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 3,562,260 хүрлээ. Мөн нас баралт 3,430-аар нэмэгдэж, нийт нас барагсдын тоо 248,093 болсон бол эдгэрсэн хүний тоо дэлхий дахинд 1,153,050 болжээ.

+ There are no comments

Add yours