Их аварга Харумафүжи Бямбадоржийн ээлжит сайн үйлс

“Зүрх хамгаалах төсөл” ТББ болон Шинэ Монгол Харүмафужи сургууль хамтран ХУД-ын нэгдсэн эмнэлэг болон Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт түргэн тусламжийн машиныг хүлээлгэн өгөх ёслол боллоо. Их аварга Харумафүжи Бямбадорж маань хүрэлцэн ирж амжаагүй тул түүний төрсөн ах улсын начин Д.Лхагвадорж болоод Зүрх хамгаалах төслийнхөн байлцлаа. Хирошима хотоос илгээсэн түргэн тусламжийн машин маань ийнхүү Монголчуудын эрүүл энхийн манаанд зүтгэхээр тус тусын эмнэлэг рүү явах боллоо. Энэхүү боломжийг олгоход хувь нэмэр оруулсан Японы ард түмэн болон Харумафужи их аваргадаа, бусад хүмүүстээ гүн талархал илэрхийлье.

+ There are no comments

Add yours