Дипломат болон албан паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчдог болно

Дипломат болон албан паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчдог болно.

Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжив.

Хэлэлцээрт ойрын өдрүүдэд гарын үсэг зурах юм байна.

Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчих боломжтой болох аж.

+ There are no comments

Add yours