Өчигдөр шөнө 16 хүн угаартжээ

НМХГ, НЦГ, НОБГ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Урьд шөнийн байдлаар нийслэлийн хэмжээнд гурван дүүргээс зургаан дуудлага иржээ. Нийт 16 иргэн угаартсан гэх дуудлага өгсөнөөс есөн хүүхэд, долоон том хүн байсан байна. Хүүхдүүдийг нь ЭХЭМҮТ-д аваачиж үзлэг хийж, зөвлөгөө өгч явулсан байна. Мөн 31 шуудай түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлийг илрүүлжээ. Нийслэлийн удирдах байгууллагуудаас хэвлэл мэдээллийнхэнд хандаж, “Угаарын дуудлага буурч байгаа ч зогсохгүй байна. Тиймээс зөв галлагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тусгай цаг гаргаж мэдээлж өгөөч” гээн хүсэлт тавьсан юм.

+ There are no comments

Add yours