Завхан, Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Мөрч
Завхан болон Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас 26 км-т орших “Оройн товгор” гэдэг газар өчигдөр 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 13:39 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар мэдээлсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун тийш 71 км-т орших “Мэнгэбулаг” гэдэг газарт өчигдөр 14:50 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдөлсөн гэх мэдээллийг 15:06 цагт цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд бас ямар нэгэн хохирол учраагүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл