Нийслэлийн цэрэг татлагын товчооноос Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт Цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй” гэж заасны дагуу цэргийн жинхэнэ албанд татах тухай “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлээд байна.
Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулахын зэрэгцээ цэрэг татлагад хамрагдаж буй залууст нэг цэгийн үйлчилгээг хүргэх бэлтгэл ажил хангагджээ.
Дараах байранд цэргийн жинхэнэ албаны татлагыг явуулна.
- Баянгол дүрэг -Оюуны ундраа цогцолбор сургууль \96 дугаар сургууль/
- Баянзүрх дүүрэг- Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэг- Ирээдүй цогцолбор сургууль /83 дугаар сургууль/
- Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг – Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль
- Налайх дүүрэг- Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
- Багахангай дүүрэг- Хангай цогцолбор сургууль
Цэрэг татлагын товчооноос цэргийн жинхэнэ албанд татагдах залууст хандаж “Иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд ирж идэвхтэй оролцох, цэргийн алба хаах таван төрлийн хэлбэрээс сонголтоо зөв хийх, иргэний үнэмлэхтэйгээ ирж хамрагдаарай” хэмээн уриаллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
