Б.Эрдэнэбат нь Хас, Хаан, Хөгжлийн банкуудад асар их хэмжээний өртэй байгаагаас барьцааны зарим хөрөнгийг хураах шүүхийн шийдвэр гараад байгаа юм. Мөн бусдаас хөрөнгө оруулалт нэрээр олон арван тэрбум төгрөг залилан мэхэлж авсан асуудлаар шалгагдаж байгаа аж.
Б.Эрдэнэбатын зүгээс яллагдагчаар татагдсан даруйдаа эрс идэвхжилд орж Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Зоригт болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүмүүстэй ойр ойрхон уулзалдах болсныг эх сурвалж мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай сэм уулзсан сурагтай байна.
Н.Баяртсайханы зүгээс Ариг банкны Дүрмийн санг нэмэгдүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллуулах талаар шаардлага хүргүүлж байсан ч Б.Эрдэнэбат одоогоор шаардлагыг биелүүлэх эрх зүйн болон хөрөнгийн чадваргүй болоод байгаа юм.
Б.Энэрэл
+ There are no comments
Add yours