Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр он гарсаар эхний найман сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.4 тэрбум америк доллар, импорт 4.1 тэрбум америк долларт хүрчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.0 сая америк доллароор буюу 11.9 хувь өсөж, үүнээс экспорт 715.8 /15.3 хувь/ сая америк доллараар, импорт 289.2 /7.6 хувь/ сая америк доллароор өсжээ.

Экспорт 2019 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 715.8 сая америк доллароор өсөхөд чулуун нүүрсний экспорт 294.8 сая америк доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 199.8 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 289.2 сая америк доллароор өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 57.2 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 99.0 сая америк доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 176.0 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 300 сая долларын зээлийг 10-18 жилийн хугацаатай авна
Next post З.Цэрэндорж: Шахмал түлш 10 минут орчим утаа гараад тэрнээс цааш утаагүй болдог