Төв аймгийн замд өнөөдөр ноцтой осол гарсан байна.

Тээврийн цагдаагийн албанаас “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр,  Төв аймгаас Улаанбаатар чиглэлийн замд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр гарлаа.

Ослын улмаас таван иргэн гэмтсэн. Хоёрынх нь биеийн байдал хүнд.

Мөргөлдсөн автомашины тухайд хоёр том оврын машины дунд УАЗ фургон маркийн машин хавчуулагдаж, хоёр нь замын хажуу руу орсон.

Холбогдох албаныхан хэргийн газар дээр ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй
Next post Түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна