Шинэ мэдээ Зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, нэг хүн нас баржээ   ...:: murch.mn ::...    Энхтайвны гүүрнээс унаж амиа алджээ   ...:: murch.mn ::...    Мотоцикль онхолдож 33 настай иргэн нас баржээ   ...:: murch.mn ::...    Арилжааны банкнаас олгох ипотекийн зээлийн хэмжээ хоёр дахин нэммэгдэнэ   ...:: murch.mn ::...    Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэн батална   ...:: murch.mn ::...    Таван өдөр ажиллуулах чадалтай батарей бүтээжээ   ...:: murch.mn ::...    Хууль батлагдвал II сард тэтгэвэр олгохдоо нэгдүгээр сарын тэтгэвэр болон хүүнд суутгасан мөнгийг буцаан олгоно   ...:: murch.mn ::...    Агаарын бохирдол 49.6 хувиар буурчээ   ...:: murch.mn ::...    Нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгалаа   ...:: murch.mn ::...    “Өндөр настнуудаас гадна тэжээгчээ алдсан, хөгжлийн бэрхшээлийн улмаас эрт тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэнэ”   ...:: murch.mn ::...   

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга 60 жилийн хугацаатай 300 га газрыг хятадуудад заржээ

Пүрэв Дашдорж

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэд бэлчээр, тариалангийн газраа харийнханд булаалгах дээрээ тулсан тул төр засгийн эрхмүүдээс тусламж хүслээ. Учир нь тус сумын Засаг даргын үзэмжээр БНХАУ-ын иргэдийн эзэмшилд 600 гаруй га газар шилжжээ. Тодруулбал, тус сумын 300 гаруй газрыг 60 жилийн хугацаатай хятадуудад эзэмшүүлэх шийдвэрийг сумын засаг дарга н.Баярбаатар гаргасан байна.

Байгалийн үзэсгэлэн цогцолсон Шаамар сумынхан газар тариалан, мал аж ахуйгаар амьдралаа залгуулсаар ирсэн. Гэтэл Шаамар сумын Засаг дарга н.Баярбаатар гэгч өндөр эрх мэдэлтэй нөхөр газар нутгаасаа харийнханд зарж гаршаад байгаа талаар нутгийн иргэд хэлэв. Тэрбээр газар тариалангийн чиглэлээр олон зуун га газрыг 60 хүртэлх жилийн хугацаатай эзэмшүүлж буй нь малын бэлчээрийг үгүй хийж, газар тариалангийн газрыг нутгийнхдаа бус хятадуудад эзэмшүүлдэг аж.

 

Түүнчлэн асуудлын гол эзэн сумын Засаг дарга ойр ойрхон БНСУ руу эмчилгээнд явдаг гэх бөгөөд ард иргэдтэйгээ уулзалгүй зугтдаг талаар нутгийн иргэд бухимдан ярьж байна. Эхний ээлжинд тэрбээр 300 га газрыг “Сэлэнгэ үндэс”ХХК-иар дамжуулан хятадын компанид эзэмшүүлсэн нь нутгийн иргэдийн гарт аль хэдийн оржээ. Харин аймгийн холбогдох байгууллагын удирдлагууд тус 300 га газрыг хуулийн дагуу ашиглагдаж байгаа хэмээн иргэдийн амыг тагласаар өдий хүрчээ. Учир нь сумын засаг дарга н.Баярбаатар нь өөрийн хамсаатнуудаараа хүрээлүүлэн Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж нутгийн иргэд дэмжсэн хэмээн хэлдэг гэнэ.

Тиймээс газар нутгаа бүр мөсөн харийнханд алдахад хүрээд буй Шаамар сумын иргэд нэгдэж тэмцлийн хувилбарыг сонгожээ. Тэд “Шаамар нутгаа аваръя” гэсэн уриан дор эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл