Суданд үерийн улмаас 62 хүн амиа алджээ

Судан улсад аадар бороо орж, хүчтэй үер буусны улмаас 62 хүн амь үрэгдэж, 98 хүн шархадсан талаар НҮБ-ын албан ёсны SUNA агентлаг ням гарагт мэдээллээ. Тодруулбал, Судан улсад долдугаар сараас эхлэн хүчтэй аадар бороо орсноос нийслэл Хартумыг оролцуулаад дор хаяж 15 мужийн 200,000 орчим хүн үерт өртөж, 37,000 гаруй барилга байшин эвдэрч сүйдсэн бөгөөд өмнөд хэсэгт байрлах Цагаан Нил муж хамгийн их хохирол амссан байна. Судан улсын борооны улирал 10 дугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулжээ.

+ There are no comments

Add yours