Шинэ мэдээ Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ   ...:: murch.mn ::...    “Уудам Монгол” ахлах сургуулийн сурагчид хоолондоо хордож ХӨСҮТ-д хүргэгджээ   ...:: murch.mn ::...    Гэр бүлээрээ мансуурдаг этгээдүүдийг шалгаж байна   ...:: murch.mn ::...    ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ   ...:: murch.mn ::...    Түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна   ...:: murch.mn ::...    “Төв аймгийн замд гарсан ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна”   ...:: murch.mn ::...    Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй   ...:: murch.mn ::...    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр цагдан хорьжээ   ...:: murch.mn ::...    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ   ...:: murch.mn ::...    Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицензийг хэрхэн олгосныг шалгана   ...:: murch.mn ::...   

Зурхайн ордуудад ямар хоолны дэглэм хамгийн тохиромжтой вэ?

Мөрч

 Сайхан бие галбир – бие махбодийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг илтгэх шинж тэмдэг. Жил ирэх тусам л бид бие галбираа барихад хэцүү болж байна. Хоолны тусгай дэглэм барих, хүнд хүчир дасгал сургуулилт хийхээс өөрцгүй. Нэг бүсгүйд тохирч байгаа дэглэм нөгөөд нь тохирохгүй буюу харин ч жин нэмээд байх жишээтэй.

Зурхайчдын үзэж байгаагаар: хоолны дэглэмийг өөрийн ордод тохируулах хэрэгтэй. Ингээд хоолны дэглэм сонгохоосоо өмнө өөрийн ордод тохирохыг сонгоорой хэмээн зөвлөж байна. Үүнтэй холбоотой мэдээллийг танд зориулж бэлдлээ.

Хоолны дэглэмээр юу идэж болох вэ?

Хонь

Гурав эсвэл дөрвөн удаа дүүрэн хооллох, гэхдээ дундуур нь жижиг сажиг хөнгөн зүйл идэхгүй – энэ бол хамгийн боломжтой хувилбар. Хоолны цэсэндээ: шөл, салат, каш, жигнэсэн загас, мах, ногоо их хэмжээгээр оруулна. Орой хөнгөн зүйл идмээр байвал тослог багатай бяслаг тавьсан зүсэм хар талх идэхийг одод зөвлөж байна. Эмэгтэйчүүдийн хувьд Майо уургийн дэглэм тохирно. Хоолны жагсаалтаас амьтны гаралтай өөх тос, кофег хасна.

Үхэр

Энэ ордны бүсгүйчүүд шалавхан шиг зузаан хоол идэхийг хүсдэг тул багагүй илүүдэл жин хуримтлуулдаг. Тэгэхээр аливаа дэглэм барихдаа тайван идэж байхыг зөвлөж байна. Махны хувьд үхрийнх, шар будаа болон эрдэнэ шиш түлхүү хэрэглэнэ. Өдөр тутмын хоолондоо ширхэглэг хүнс түлхүү хэрэглэнэ: байцаа, лууван, хүрэн манжин, цоохор майлз. Мөн хар чавга, үзэм зэргийг идвэл сайн. Энэ ордныхон харшилд өртөмтгий байдаг тул калори багатай цэвэрлэх дэглэм тохиромжтой: бууцай, алим, овьёос, хурма, байцаа, хар чавга, ногоон цай, жимсний цэвэр шүүс.

Ихэр

Бодисын солилцооны хувьд азтай улсууд. Энэ ордны бүсгүйчүүд хоолондоо төдийлөн анхаарал хандуулахгүй – бургер зэрэг түргэн хоол идэх нь элбэг. Эцэстээ биеэ дийлэхээ больж асуудлууд үүсэж эхэлнэ. Ихрийн орд 3 чухал зүйлийг санаж явна: дэглэм, амин дэм болон мэдрэлийн системийг дэмжих. Өдрийн турш 5-6 удаа багаар хооллоно, ялангуяа оффист ажилладаг хүмүүс. Уургийн гаралтай хоолыг байнга хэрэглэнэ: өндөг, бяслаг, самар, аарц, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн. Мэдрэлийн системийг хатаасан жимс дэмжихэд нөлөөлдөг. Хөнгөн зүйл идмээр санагдвал самар иднэ. Калорийн хэмжээг байнга хянахыг зөвлөж байна. Амттанаас татгалзах бөгөөд түүхий хүнснээс аль болох зайгаа барьсан нь дээр.

Мэлхий

Гэдэс ходоодондоо барьцаалагдсан хүмүүс. Бусдаас онцгой хоолны дэглэм барих ёстой. Үхрийн мах болон далайн гаралтай хүнс түлхүү хэрэглэнэ. Ногооны хувьд улаан лооль, шош, цэцэгт байцаа, цоохор майлз. Жимснээс анар, хурма, чангаанз сайн иднэ. Ислэг сүүн бүтээгдэхүүн уухаа мартаж болохгүй. Давсархаг хоол, шоколаднаас татгалзаж чадвал гуалиг биетэй болоход амархан. Ус, ногоон цайны хэрэглээг ихэсгэнэ.

Арслан

Араатан л болсон хойно энэ ордны бүсгүйчүүд маханд дуртай. Мөн давсархаг, амттанд дурлах зуршлаасаа салаарай. Махны хувьд цацагт хяруул, тахианы мах илүү тохиромжтой. Ногооноос улаан лооль, бүх төрлийн хаш болно. Оливийн болон өөр бусад ургамлын тос тохирно. Тансаг хэрэглээнд халуун орны жимс идээрэй. Цагаан дэглэм буюу сүүн дэглэм зохино, гэхдээ ажлын ачаалал багатай үед баримтална.

Охин

Хоолны дэглэм нь сүүн бүтээгдэхүүн, өндөг дээр суурилсан байвал маш тохиромжтой. Мөн энгийн хүнснүүдийг зохистой хэмжээгээр хэрэглэнэ. Гоймон, талх идэхэд асуудал үүсэхгүй, гэхдээ тосгүйгээр иднэ. Хурц амттай, шарсан хоолноос татгалзахыг зөвлөж байна. Энэ ордны бүсгүйчүүдийг турахыг хориглодог гэж хэлж болно. Тэдний мэдрэлийн систем маш эмзэг тул стресс зэрэг нь турааж эцэхэд хүргэх ажээ. Шим тэжээлтэй хооллоход бүх зүйл сайхан болно. Жинлүүр

Жинлүүрийн ордныхны давс, амттан ихэдсэн. Санаж яваарай: давсалсан өргөст хэмх, давстай загасыг март. Зүрх, судасны өвчлөл тусах магадлалаа бодоод жимсгэнэ ихээр идэх хэрэгтэй. Тохиромжтой өглөөний хоол – овьёосны каш. Амттай, хурц хоолноос татгалзана. Хоолыг багаар идэх нь хоолны дэглэм болно. Бүгдийг идэх боломжтой, гэхдээ багаар. Хоол идэх газрууд нь тухтай орчин байвал өл хурдан дарагддаг талтай.

Хилэнц

Үндэстэн болгоны хоолыг амтлах сонирхолтой, ялангуяа халуун ногоотой хоол шуналтай иднэ. Энэ нь бодисын солилцоо алдагдахад хүргэх ажээ. Өөрийгөө далайн хүнсээр эрхлүүлээрэй. Турахын тулд ислэг сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэнэ. Алим, чангаанз, тарвас, жүрж зэрэг байх нь мэдээж.

Нум

Нумын залуу бүсгүйчүүд маш идэвхтэй тул хоол хүнс нь бие галбирт төдийлөн нөлөөлөхгүй. Нас ахих тусам гэр бүл, ажлын амжилтын төлөө явах тул илүүдэл жинтэй болох хандлагатай. Үүнээс гадна элэг, мэдрэлийн систем сул тул хоолны сонголтонд анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн шингэн бага уух нь эрүүл мэндийн асуудал үүсэх шалтгаан болно. Хиам, соус, амтлагчууд давс, сахарын хэрэглээг эрс багасгана. Махны хувьд өөх багатай гахайн мах тохиромжтой. Ногоон навчит ногоо, жимс, ногоо өдрийн хоолны цэсэнд заавал орно. Гол дүрэм – шөнийн цагаар ууж, идэхгүй байх.

Матар

Бодисын солилцоо нь удаан явагддаг учраас ясны систем эмзэг байдаг. Тийм учраас сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэнэ, загас, өндөг, тос мөн орно. Д амин дэмийг аль болох хоол хүнсээр дамжуулан авахыг хичээгээрэй. Өглөөний цай заавал байх ёстой. Хоол идэхээсээ өмнө хундага хуурай улаан дарс уухад буруутахгүй, хоол боловсруулах ажиллагааг дэмжинэ. Өлсөхийг хориглоно. Долоо хоногтоо нэг удаа хоолоо багасгахыг зөвлөж байна. Хөргөгчийг 18 цагаас хойш онгойлгохыг хориглоно. Өвсний ханд ууж байгаарай.

Хумх

Амттанд дурладаг бүсгүйчүүд. Тиймээс десертний тоог эрс багасгах хэрэгтэй. Өдөрт цөөхөн дөрвөлжин хар шоколад, тал пирог. Цай, кофег сахаргүй ууна. Зөвхөн цагаан мах, загасны махаа жигнэж болгоно. Харин сүү, тараг, будаа, гоймонг хүссэнээрээ идэж болно. Хагас жилд нэг удаа биеэ хорт бодисоос цэвэрлэж байхыг зөвлөж байна: каш, жимс, ногооны дэглэмээр. Өдрийн хоол 15 цагаас оройтохгүй, харин оройн хоол 19 цагаас хойш идэхгүй байвал сайн. Загас Хэт их идэх эсвэл өлсдөг. Аль болох далайн гаралтай хүнс, далайн байцаа идэхийг хичээгээрэй. Даршилсан, шарсан, хурц хоолноос зайлсхий. Төмөр, фосфоритоор баялаг хоол хүнс: усан үзэм, алим, анар, самар. Хоол идэх энгийн дэглэм баримтална: өег өглөөний хоол, өдрийн хоолонд шөл, оройн хоол хөнгөн байна. Хэтрүүлж идэх хэрэггүй, идсэн бол долоо хоног хөнгөн хоолны дэглэм барина: каш, ногоо, загасны мах.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг