Үргэлжилсэн бороо зүүн аймгуудаар…

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Маргааш төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө  22-27 градус дулаан байна.

+ There are no comments

Add yours