Өнөөдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үер буужээ

Өнөөдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үргэлжилсэн орсон борооны улмаас үеэр буужээ. Энэ талаар тус сумын Онцгой байдлын газраас асуухад “Өнөөдрийн бороо 14.59:16.00 цаг хүртэл үргэлжлэн орсон. Үүний умаас зарим гуу жалга, даваа үертэй байна. Одоогоор хаагдсан зам даваа байхгүй, хүний эд хөрөнгөд хохирол учирсан гэх тохиолдол алга байна. Одоо үерийн ус татарч байна” гэсэн тайлбарыг өглөө.

Мөн бусад аймгуудын нутгаар бороо орох төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Тухайлбал, Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орж салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ гэв.

+ There are no comments

Add yours