Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлыг гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-10 хүртэл 32-ын тойргоос “Хангай” хотхон хүртэлх 0.3 км зам, “Хангай” хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-28 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөөд буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”, Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж” чиглэлийн замналд тухайн хугацаанд түр хугацаагаар өөрчлөлт оржээ. Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийх хугацаанд Цагдаагийн гудамжны хөдөлгөөнийг хэсэгчилж хязгаарлах тул нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг Авто замын газраас анхаарууллаа. Цагдаагийн гудамжны зогсоолуудаар үйлчлүүлдэг иргэд Ногоон нуурын гудамжны Ногоон нуур, Чингэлтэй өргөн чөлөөний 32-ын тойрог, Их тойруугийн гудамжны Үндэсний шуудан, III сургууль, Хүүхдийн II эмнэлэг зосгоолуудаар үйлчлүүлэх боломжтой юм байна.

More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
