Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Мөрч

Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлыг гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-10 хүртэл 32-ын тойргоос “Хангай” хотхон хүртэлх 0.3 км зам, “Хангай” хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-28 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөөд буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”, Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж” чиглэлийн замналд тухайн хугацаанд түр хугацаагаар өөрчлөлт оржээ. Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийх хугацаанд Цагдаагийн гудамжны хөдөлгөөнийг хэсэгчилж хязгаарлах тул нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг Авто замын газраас анхаарууллаа. Цагдаагийн гудамжны зогсоолуудаар үйлчлүүлдэг иргэд Ногоон нуурын гудамжны Ногоон нуур, Чингэлтэй өргөн чөлөөний 32-ын тойрог, Их тойруугийн гудамжны Үндэсний шуудан, III сургууль, Хүүхдийн II эмнэлэг зосгоолуудаар үйлчлүүлэх боломжтой юм байна.

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл