Алтны ханш бууж байна

Сүүлийн саруудад алтны  ханш тогтворгүй байгаа. АНУ болон БНХАУ-ын худалдааны зөрчилдөөн үүний хамгийн том шалтгаан. Зургаадугаар сарын дундуур алтны ханш 1330 гаруй ам.доллар байсан. Тэгвэл сарын сүүлчээр 1400 ам.доллар давж, хоёр долоо хоногт 100 гаруй ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь “Их 20”ын уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүний хэлэлцээрийн хүлээлттэй зэрэгцэн савласан хэрэг. Тэгвэл АНУ, Хятадын төрийн тэргүүний уулзалтаар нөхцөл байдал зөөлрөх хандлага илэрсэн тул ханш буцаад бууж, өнөөдөр 1390 ам.доллар байна.Дашрамд дурдахад, энэ онд алтны ханш 1500 ам.доллар хүрнэ гэж шинжээчид таамаглаад буй.

+ There are no comments

Add yours