Амралтын өдрүүдэд ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 564 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна.

06.01-ний өдрийн 18.12 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хороо Гачууртын зам, “Могойн дэнж” гэх газрын урд замд Subaru Forester маркийн автомашины жолооч 23 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 2 настай, эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.

06.02-ны өдрийн 19.30 минутын орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр 279-р худгийн урд замд Honda Civic маркийн автомашины жолооч 32 настай Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 13 настай, эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн.

06.02-ны өдрийн 23.05 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 28 дугаар хороо Хужирбулангийн замд Hyundai Starex автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 51 настай эрэгтэй Б, зорчигч 26 настай эмэгтэй Э, 56 настай эмэгтэй Ц, 58 настай эмэгтэй Ч нарын дөрвөн хүн гэмтсэн,

06.01-ний өдрийн 19.45 минутын орчим Завхан аймгийн Сонгино сумын Бор өндөр баг “Бутын шил” гэх газар / Сумын төвөөс зүүн тийш 3 км-т/ шороон замд Toyota Chaser маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, Ч нас барсан хэрэг,

06.03-ны шөнийн 01.54 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 25-р гудамжинд Hyundai Sonota-5 автомашин дэлгүүр мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй П нас барж, зорчигч 8 настай Ж гэмтсэн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Б.Баатар

+ There are no comments

Add yours