100 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгтэнг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид өчигдөр томоохон зах худалдааны төвүүдээр явж бусдын лангуун дээр ил тавьсан гар утас болон бусад эд зүйлсийг хулгайлдаг эмэгтэйг саатуулжээ.

1990 онд төрсөн эмэгтэй “С”-ийн урьдчилсан байдлаар 100 орчим хулгайн үйлдэл хийсэн нь тогтоогдсон байна. Үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

+ There are no comments

Add yours