Ирэх оноос хэрэглээний зээлийн дээд хугацаа 30 сар болно


Warning: Undefined variable $commentcount in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/plugins/facebook-comment-by-vivacity/user-file.php on line 121

Ирэх оны эхний өдрөөс иргэдийн авах хэрэглээний зээлийн хэмжээнд өр орлогын дээд хязгаар тогтоохын сацуу, зээлийн дээд хугацаа 30 сар болон өөрчлөгдөж байгаа. Ингэснээр өрхийн өрийн дарамт цаашид нэмэгдэхгүй харин эсрэгээрээ ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээлийн нийлүүлэлт өснө гэж харж байгаа юм.

Арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл 16,3 их наяд төгрөгийн 49 хувийг хэрэглээний зээл эзэлж байна.  Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхлэн хэрэглээний зээл 40 хувиар өссөн байхад бизнесийн зээл дорвитой өсөөгүй байна.

Нийт зээлд эзлэх хувь /төрлөөр/

ХЭРЭГЛЭЭ– 49%

БИЗНЕС – 50%

БУСАД – 1%

Иргэн М дээр жишээ аван тайлбарлая. Тэрээр сардаа 800 мянган төгрөгийн орлоготой. Иргэний татварын дараах орлого 640 мянган төгрөг, гэвч энэ хүн 15 сая төгрөгийн зээлийг 41 сард авч, сарын орлогынхоо 81 хувийг зээлдээ төлж байна. Гар дээрээ 100 гаруйхан мянган төгрөгтэй үлдэх энэ тохиолдолд энэ хүн өрийн дарамтад орж байгаагаас  ажилладаг уул уурхайн компани нь үйл ажиллагаагаа хумьж ажилгүй болбол зээлээ төлөх чадваргүй болно.

Сэтгэгдэл үлдээх

Leave a comment

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.