Орхон аймагт Авлигатай тэмцэх газрын нэрийг барьж бусдаар дайлуулж хоол, буудлынхаа мөнгийг төлүүлсэн иргэн Б-гийн хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас илрүүлж, Орхон аймгийн Цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээж шалгалтын ажиллагааг явуулжээ.

Б нь хувийн ажлаар Орхон аймагт очсон атлаа “Авлигатай тэмцэх газрын шалгалтаар явж байгаа хүн байна. Эрдэнэт хотод зочид буудал, хоол унд зохицуулаад өг. Удахгүй та нарыг шалгана” гэж бусдад худал ярьж, согтуурч явсан байна. Тус аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авахад Б нь “Би Авлигатай тэмцэх газарт ажилладаггүй. Би Авлигатай тэмцэх газарт ажилладаг гэвэл намайг арай өөрөөр харьцах байх гэж бодоод тэгж хэлсэн. Төрийн алба хаагчийн нэрийг барьж худал хэлж зочид буудалд орох, хоол авхуулж идэх зэргээр үйлчлүүлж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн нь тогтоогдож байх тул Б-г 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.