Шүүгчийг ажлаас огцруулав

Өнгөрсөн баасан гаригт Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан болж, 11 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцжээ. Тус хуралдаанаас хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулж, нэг шүүгчид гурван сар 30 хувь цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Мөн дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, гурван шүүгчид холбогдох гурван гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 480 гаруй шүүгч  ажиллаж байна.

+ There are no comments

Add yours