“Трампан” суултуур угаагч

Онлайн худалдааны Etsy сайтад нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн байршжээ. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампын дүрийг 00-ын суултуур угаагчийн толгойд байршуулсан уг бүтээгдэхүүн 37.70 ам.доллар аж.Ерөнхийлөгч Трампын шаргал үс уг суултуур угаагчийн өгөөш болсон бөгөөд бухимдангуй царайтай, үг хэлэхээр хошуугаа цорвойлгосон түүний шаргал үсний оронд харин суултуур угаагч сойз байх аж.

Шинэ Зеландад төвтэй тус сайтыг онцгой бүтээгдэхүүний угаагчийнх нь толгойд байгаа Трампын дүрийг гар аргаар хийсэн гэнэ. “Суултуураа ахин гайхалтай болгоё. Ямар ч ерөнхийлөгч үүн шиг суултуур угаагчтай байгаагүй дээ” хэмээн сурталчилж буй угаагчийг Шинэ Зеланд дотроо үнэгүй хүргэх бөгөөд гадаадаас захиалж авбал тээврийн зардал нь нэмэгдэж бодогдоно.

+ There are no comments

Add yours