УИХ-ын гишүүдийн ар гэрийнхнийг АТГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүдийн ар гэрийнхнийг АТГ-аас шалгаж эхэлжээ

ЖДҮХС-аас УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудалд Нийслэлийн прокуророос хэрэг үүсгэж АТГ-руу шилжүүлсэн. Энэ дагуу уг хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйг уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. АТГ-аас ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн ар гэр болон эхнэр, дүү, хамаатан садан зэргийг дуудаж байцаалт авч эхэлсэн байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрээс АТГ-ынхан байцаалт авчээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь өөрийн “Газар Агро” ХХК-аараа ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан байдаг.

Түүнийг ЖДҮХС-аас зээлсэн мөнгөө өөрийн банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлэн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа билээ. Тиймээс түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэх хардлага байгаа юм. Ж.Энхбаярын эзэмшдэг “Газар буудай” компанийн захирлаас мөн мэдүүлэг авсан байна. Мөн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хувь эзэмшдэг “Тээвэр ачлал” ХХК, эхнэр Л.Отгонжаргал, УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар, Н.Учралын аав Н.Ням-Осор, Н.Оюундарийн хүү, Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын төрсөн дүү Б.Одончимэг, Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаа, Х.Болорчулууны “Дорнод гурил”, Г.Солтан гишүүний “Монгол шаазан” зэрэг компанийн захирлаас нь мэдүүлэг авсан байна.

Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү А.Баттөгс түүний эхнэр Г.Буяндэлгэр нарыг шалгаж эхэлсэн байна. Дээрх хүмүүст бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэр бүү хэл заримыг нь баривчилж саатуулсан гэх мэдээлэл байна.

АТГ-аас дээрх гишүүдийн өөрийнх нь болон хамаарал бүхий хүмүүсийнх нь компанийг шалгахдаа  ЖДҮХС-аас зээл авахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэх, үнэхээр зээл авах шаардлагатай болон зээлийн шалгуурт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг нь шалгах юм байна.

Share

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.