Сонгуулийн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг маргааш хянан хэлэлцэнэ.

Уг хуульд, “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.

+ There are no comments

Add yours