25 дугаар тусгай сургуулийн сурагчид цахилгаан шатаар зорчдог болжээ

“Оюу толгой” ХХК Монголын анхны тусгай боловсролын сургууль болох 25 дугаар сургуульд сурагчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан шат, тайвшруулагчтай хонх, зориулалтын бариул суурилуулжээ. Мөн алхаж сурахад дэмжлэг үзүүлэх хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай эд хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.

Энэ ажлыг “Оюу толгой” компани, “Гэрэл гаргагч” ТББ-ын залуустай хамтран хийжээ. Тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүдэд сурч боловсрох таатай орчин нөхцөл  бүрдүүлсэн  энэхүү төслийн нийт өртөг нь 140 гаруй сая төгрөг болжээ.

+ There are no comments

Add yours