Хятад улсын иргэн улсын хилээр их хэмжээний юань оруулж ирэхийг завджээ

Энэ сарын 12-ны өдөр Буянт-Ухаа дахь “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэгэн зорчигчоос 200.000 юань илэрчээ.

Гаалийн шалгалтаар БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг бүсийн рентген аппаратаар шалгахад гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзэж улмаар их хэмжээний валют болох 248.900 ам.доллар, 200.000 юань авч явсан нь тогтоогджээ.

Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон биет үзлэг хийхэд тухайн БНХАУ-ын иргэний тус их хэмжээний юаньд гаалийн мэдүүлэг бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан байна. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа аж.

+ There are no comments

Add yours