Б.Батзориг: Ургац хураалтын ажлыг энэ сарын 25-ны дотор дуусгана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 330.4 мянган тонн улаанбуудай, 160.1 мянган тонн төмс, 98.1 мянган тонн хүнсний ногоо, 89.9 мянган тонн тэжээлийн ургамал хураажээ. Төмс, хүнсний ногооны хураалт дуусан бөгөөд үр тарианы хураалт 75.3 хувьтай явж байгааг хэллээ. Ургац хураалтын ажлыг энэ сарын 25-ны дотор дуусгахаар төлөвлөжээ. Ургац хураалтын дүнгээр төмс, улаанбуудайн хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдсэн байна.  

+ There are no comments

Add yours