Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон Монгол Улсын аймаг сумдаар тойрч буй. Энэ талаараа С.Одонтуяа “Эх орныхоо өнцөг булан бүрт очиж бүсгүйчүүдтэйгээ уулзлаа. Аюулын харанга дэлдэж буй нэг чухал сэдэв бол насанд хүрээгүй охидын жирэмслэлт газар авсан байна” хэмээн бичжээ.
Түүний хэлснээр “Гүнж” төвийн судалгаагаар 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн төрөлт 2016 онтой харьцуулахад 2017 онд 244-өөр нэмэгдсэн байжээ. Өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 70 хувь нь хүсээгүй жирэмсэлсэн бол 66 хувь нь хүнд нөхцөлд амьдардаг гэдгийг тэрээр дурьджээ.
+ There are no comments
Add yours