Э.Идэрцог: 60 тэрбумын хэргийг прокуророос хаасан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос цөөн асуултад хариулт авлаа.

Оюутолгойн гэрээний асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч эрхэм цагдан хоригдож, шалгагдаж байсан. Энэ хэргийн явц ямар байгаа бол?

-С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдуулан үүсгэж, шалгаж байгаа хэрэг өөрөө олон улсын гэрээтэй холбогдолтой хэрэг учраас хуулийн дагуу аль болохоор шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг хэрэг дээр нэлээн олон шинжилгээ хийгдэж байгаа учир зөвхөн АТГ-аас  шалтгаалахгүйгээр шинжилгээний багийнхан ажиллаж, шалгаж, танилцах материал маш их бий.  Шинжилгээний дүгнэлт гарсны дараа уг хэргийг прокурорт шилжүүлнэ. Үүний дараа прокуророос шүүх рүү шилжүүлнэ. Шүүхээр эдгээр хүмүүсийг гэм буруутай эсэх тогтооно.

-Шинжээчдийн дүгнэлт бүрэн гарч дуусаагүй гэсэн үг үү?

-Одоогоор шинжээч нарын дүгнэлт гараагүй байна.

Хуульч Х.Бат-Ялалт Хууль зүйн сайд Ц.Нямдоржид холбогдуулан гомдол гаргасан хэрэг ямар шатанд яваа бол?

– Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалтаас Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн  нэр бүхий 17 хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулахаар хандсан. Үүнд дээр хэрэг бүртгэлт нээж шалгах ажиллагааг явуулж, дээр дурдагдсан бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгасан. Энэ асуудалд ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурор зарим нэг зүйлийг тодруулна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

ОБЕГ-ын даргад холбогдох хэрэг ямар шатанд яваа бол? 

-ОБЕГ-ын дарга Т.Бадралыг төсвийн хөрөнгөөр 21 ширхэг тээврийн хэрэгслийг 2.1 тэрбум төгрөгөөр худалдан авахад нөлөөлсөн гэдэг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.

-Цагдаагийн нэр бүхий дарга нарыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Энэ хэргийн явц ямар шатанд яваа бол?

-Цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийн тухайд цагдаагийн байгууллага ШШҮХ-ийн шинжээч нар худал дүгнэлт санаатай гаргасан гэсэн асуудлаар холбогдон шалгагдаж байсан шинжээч нарыг авлига хээл хахуулийн шинж чанартай асуудал тогтоогдож байгаа тул хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар ШШҮХ-ийн зохих шинжээч нарыг авлигын хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шалгаж байгаа.

-60 тэрбумын хэрэг гэж нийгэмд шуугиан тарьсан, хүлээлт үүсгэсэн хэргийн талаар асуух ёстой?

-Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг дагуу дээд шатны прокурор хэргийг сэргээсэн. Ингээд гурван байгууллагын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг даалгасан.  Харин уг хэргийг прокуророос хаасан байгаа. Хэрэг асуудлыг сэргээх, мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь прокурорын эрхийн асуудал. Одоогоор тагнуулын байгууллага дээр голлон төвлөрч, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөн прокурорын хяналтад шалгагдаад явж байгаа зүйлүүд ч бас бий…

+ There are no comments

Add yours