Наадмаар 638 автобус, 569 такси иргэдэд үйлчилнэ

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах дөрвөн чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн гурван чиглэлд таван автобус, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явна.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж  “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ. Мөн баярын өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, Долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

-НААДМААР 569 ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВНА-

  • “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын гурван түр зогсоолоос такси үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси иргэдэд хүргэнэ. Үүнд:
  • “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;
  • “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол;
  • “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол.

Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл “Рейлбус” 1,000 төгрөгөөр үйлчилнэ.

 

+ There are no comments

Add yours