Аймгуудын наадам Өмнөговь аймгийн баяр наадмаар эхэллээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн аймгуудын баяр наадам өнөөдөр Өмнөговь аймгийн баяр наадмаар эхэлж байна. Тус аймгийн баяр наадам энэ сарын 5, 6-нд болох бөгөөд улсын начин Т.Энхтуяа, Б.Сумъяа, Ц.Одбаяр, аймгийн хурц арслан Ш.Дарханбат нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдахаар бүртгүүлжээ. Өмнөговь аймгийн наадмын дараа

-Говьсүмбэр аймгийн наадмыг долдугаар сарын 7, 8-нд,

-Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг долдугаар сарын 9, 10-нд,

-Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг долдугаар сарын 10, 11-нд,

-Хэнтий аймгийн наадмыг долдугаар сарын 13, 14-нд

-Дорноговь аймгийн наадмыг долдугаар сарын 28, 29-нд тус тус тэмдэглэхээр тогтоосон байна.

+ There are no comments

Add yours