Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, нийт 610 цэгт зөвшөөрөл олгох юм байна. Тиймээс баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ хориглох зүйлсийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас танилцууллаа.

Үүнд: Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх, согтууруулах ундаа, тамхи худалдах мөн майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах, халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах, зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулахгүй байх, хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг, аюулгүй байдлын шаардлага хангаагүй газрын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.