Үндэсний их баяр наадмын төсвийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаараа 19 асуудал хэлэлцэж, зургаан асуудалтай танилцахаар болжээ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын төсөв, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан 11.00 цагаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх юм. Тодруулбал, Засгийн газар цаашид УИХ-д төсөв өргөн барихдаа Иргэдийн төсөв хэмээх тоонуудыг төсөвт суулгаж байх талаар төлөвлөжээ.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн
1.Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх төсвийн төслийн тухай*Ө.ЭНХТҮВШИН
2.Хөрөнгө гаргах тухай*Г.ЗАНДАНШАТАР
3.Жагсаалт батлах тухайН.ЦЭРЭНБАТ
4.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайН.ЭНХБОЛД
5.Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайД.ЦОГТБААТАР
6.Гадаад харилцааны сайдын айлчлалын тухайД.ЦОГТБААТАР
7.Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах тухайЧ.ХҮРЭЛБААТАР
8.Жагсаалт шинэчлэн батлах тухайЧ.ХҮРЭЛБААТАР
9.Журам батлах тухайЦ.НЯМДОРЖ
10.Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн тухайЦ.НЯМДОРЖ
11.Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухайЦ.НЯМДОРЖ
12.Мөнгөн шагнал олгох тухайЦ.ЦОГЗОЛМАА
13.Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайЖ.БАТ-ЭРДЭНЭ
14.Хэлэлцээ хийх тухай (Унгар Улстай автотээврийн харилцаа)Ж.БАТ-ЭРДЭНЭ
15.Хэлэлцээ хийх тухай (Литва Улстай автотээврийн харилцаа)Ж.БАТ-ЭРДЭНЭ
16.Хэлэлцээ хийх тухай (Польш Улстай автотээврийн харилцаа)Ж.БАТ-ЭРДЭНЭ
17.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлЖ.БАТ-ЭРДЭНЭ
18.Үндэсний хөтөлбөр батлах тухайД.САРАНГЭРЭЛ
19.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ
Танилцуулах асуудал
20.Иргэд, олон нийттэй харилцах төвд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарГ.ЗАНДАНШАТАР
21.Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаарД.ЦОГТБААТАР
22.Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаарД.ЦОГТБААТАР
23.Швейцар Улсын Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаарД.ЦОГТБААТАР
24.Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаарЧ.ХҮРЭЛБААТАР
25.Монгол Улсын Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

+ There are no comments

Add yours