Монголд хүчтэй газар хөдлөлт болсон уу

Монгол Улсын хойд хэсэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар хойд хөршийн “Интерфакс” агентлаг мэдээллээ.

Чичирхийлэл орон нутгийн цагаар 17.37 цагт эхэлсэн бөгөөд газар хөдөлөлийн төв нь Тувагийн нийслэл Кызылээс зүүн урагш 436 км зайд, Монголын нутагт ОХУ-ын хилээс 140 км зайд байсан гэж Алтай Саяны газар судлалын хүрээлэнгээс мэдээлжээ. 5.1 магнитуын хүчтэй газар хөдөлөлт нь маш хүчтэй гэж тооцогддог аж.

+ There are no comments

Add yours