Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сард болдог “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү болон БСШУСЯ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцон “Хүүхдэд зориулав 2018” үзэсгэлэн худалдааны зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
Тус үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, хамтран зохион байгуулагчаар ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ, МХЕГ, ШӨХТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ зэрэг төрийн байгууллага, МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг ТББ, мэргэжлийн холбоод ажиллаж байгаа аж.
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн өмнө болж буйгаараа онцлог уг үзэсгэлэн худалдааны үеэр хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн баярын жагсаал болж, “Хүүхдэд зориулав” гэсэн тодотголтой гран при бүтээгдэхүүн, экспортын шилдэг бүтээгдэхүүн, импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн гэсэн дөрвөн номинациар үйлдвэрлэгчдийг шалгаруулах юм байна. Мөн хүүхдийн зөв хооллолт мэдээллийн булан, өсвөр, залуу үед зориулсан хэрэглэгчийн булан ажиллуулна. Түүнчлэн хүүхдийн хоол хүнс болон унадаг дугуйны өдөрлөг, хүүхдийн гутал, хувцасны загварын шоу зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэр мэргэжлийн хяналтын явуулын лабораторийг ажиллуулж, хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө гэнэ.
Үзэсгэлэн худалдаа болж байхтай зэрэгцэн салбарын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчдийг хамруулсан “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж”, “Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн хоол, хүнсний чанар, хангамжийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг тус тус зохион байгуулах юм байна.
Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үр дүнд хүүхдэд зориулсан дотоодын хөнгөн, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, нэр, төрөл олшрон, чанар нь сайжрах, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байгааг дуулгалаа. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг 2018 оны тавдугаар сарын 22-ны 17.00 цаг хүртэл бүртгэж байгаа бөгөөд оролцоход хураамж төлөхгүй ажээ.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
