МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Улсын дээд шүүх намын дүрмийг бүртгэхдээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг нь л хянадаг. Гэтэл МАХН Үндсэн хууль нийцүүлээд намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр хоёр дахь удаа ийнхүү хүсэлт гаргахад Улсын дээд шүүх Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзчихээд дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэнгүй. Түүнчлэн шүүх хуралдааны танхимд О.Баасанхүүг оруулж, маргаан үүсгэсэн. Шүүхийн өөрийнх нь үйл ажиллагаанд О.Баасанхүү гишүүн хүндрэл үзүүлж, саад учруулсан. Улсын бүртгэлийн байгууллага бол Дээд шүүхэд харъяалагдаж, намын бүртгэлийг хэдэн ч удаа бүртгүүлсэн хаах эрхгүй байдаг. Бид цаашид ч дахин намын дүрмээ бүртгүүлэх болно. Хэрвээ хүлээж авч бүртгэхгүй бол Улсын дээд шүүгчид хандана” гэв.
Мөн МАХН-ын гишүүн Н.Уламбаяр “Би өчигдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Миний бие О.Баасанхүү гишүүний биед халдсан зүйл байхгүй. Цахим орчинд өчигдөр ийм мэдээлэл явсан. Гэхдээ бодит байдал дээр О.Баасанхүү гишүүн өөрөө Шүүх хуралдааны танхимд салаавч гаргаж, хүмүүс рүү дайрч доромжилсон. Энэ асуудлаар нь би Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Түүний энэ үйлдэл Шүүн таслах үйл ажиллагаанд саад болсон гэмт хэрэг. УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийж, нотлох баримт нь байвал УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэлтэй. Миний бие О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах хүртэл хөөцөлдөж явах болно. О.Баасанхүү гишүүн шүүх хуралдааны танхимд “Н.Энхбаярын томилсон шүүгч, Лүндэндоржийн томилсон шүүгч, захиалгат шийдвэр гаргах гэж байна хэмээн орилсон. Шүүх үйл ажиллагааг тасалдуулж бусдыг доромжилж, зодох гэж дайрсан. О.Баасанхүүг зодсон ямар ч тохиолдол байхгүй гэдгийг хэлье. О.Баасанхүүг танхайрсныг харсан гэрчтэй. Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Цолмон, Алтанчимэг, Алтанцоож гэсэн гурван шүүгч харж байсан, гэрчилнэ” гэв.
С.СҮРЭН
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
